Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
MongolianNews

Энэтхэгийн Засгийн газар удахгүй Монгол Улстай геологи, хайгуулын чиглэлээр гэрээ байгуулна

Монгол Улс зэс, коксжих нүүрсний ордоор баялаг бөгөөд Энэтхэг улаан металлын өсөн нэмэгдэж буй эрэлтээ хангахын тулд импортоос ихэвчлэн хамааралтай байдаг. (Улаан металл гэдэгт зэс, гууль, хүрэл зэрэг улаавтар өнгө бүхий металлууд ордог. ред.) Энэтхэг улс удахгүй Монгол Улстай геологи, хайгуулын чиглэлээр урьдчилсан гэрээ байгуулах төлөвтэй байна гэж Энэтхэгийн засгийн газрын өндөр албан тушаалтан мэдээлэв. Далайд гарцгүй Монгол Улс зэс, коксжих нүүрсний ордоор баялаг бөгөөд Энэтхэг улс эрчим хүч, барилга, цахилгаан тээврийн хэрэгсэлд ашигладаг улаан металл, ган үйлдвэрлэхэд ашигладаг коксжих нүүрсний өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд ихэвчлэн импортоос хамааралтай байдаг. «Энэтхэгийн Засгийн газар санамж бичгийг (хамтын ажиллагааны санамж бичиг) баталсан бөгөөд хоёр улс удахгүй гарын үсэг зурах төлөвтэй байна» гэж эх сурвалж хэлэхдээ, хэлэлцүүлгийг хараахан нийтэд ил болгоогүй байгаа тул нэрээ хэлэхээс татгалзав. Мөн энэ тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас та

Монгол Улс зэс, коксжих нүүрсний ордоор баялаг бөгөөд Энэтхэг улаан металлын өсөн нэмэгдэж буй эрэлтээ хангахын тулд импортоос ихэвчлэн хамааралтай байдаг. (Улаан металл гэдэгт зэс, гууль, хүрэл зэрэг улаавтар өнгө бүхий металлууд ордог. ред.)

Энэтхэг улс удахгүй Монгол Улстай геологи, хайгуулын чиглэлээр урьдчилсан гэрээ байгуулах төлөвтэй байна гэж Энэтхэгийн засгийн газрын өндөр албан тушаалтан мэдээлэв. Далайд гарцгүй Монгол Улс зэс, коксжих нүүрсний ордоор баялаг бөгөөд Энэтхэг улс эрчим хүч, барилга, цахилгаан тээврийн хэрэгсэлд ашигладаг улаан металл, ган үйлдвэрлэхэд ашигладаг коксжих нүүрсний өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд ихэвчлэн импортоос хамааралтай байдаг.

«Энэтхэгийн Засгийн газар санамж бичгийг (хамтын ажиллагааны санамж бичиг) баталсан бөгөөд хоёр улс удахгүй гарын үсэг зурах төлөвтэй байна» гэж эх сурвалж хэлэхдээ, хэлэлцүүлгийг хараахан нийтэд ил болгоогүй байгаа тул нэрээ хэлэхээс татгалзав.

Мөн энэ тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тайлбар хүссэн Reuters агентлагийн цахим шууданд шууд хариу өгсөнгүй гэлээ.

Татар С.Майдар